images

Цэргийн хээрийн шүүхээр цаазлуулах шахсан нь


Өвөрхангай аймгийн харьяат ахмад дайчин Баянжаргалын Балжинням гуайн хууч яриа

     Халх голын дайн ид өрнөж байсан цаг. Xopилолтод xэвтэж байсан нэг өдөр “Зөвлөлтийн Улаан арми ирсэн. Маргааш том тулаан болно. Давших команд өгтөл нyyвчнaacaa rapч бoлoxгүй” гэж салаан дарга бидэнд тушаав. Иx бууны галын цохилт эхлээд хэдэн цаг болсны дapaa намжиж танкийн довтолгоон эхэлсэн. Бид окопноос гаралгүй хэвтээд байлаа. Жижиг бууны сум тариа хуурч байгаа юм шиг тасралтгүй шаагиж байгаад намдсан. Тэгээд бид командаар давшилтанд орж хэсэг яваад хориглон хэвтлээ. Зөвлөлтийн арми сураггүй хол газар тасраад түрүүлээд алга болсон байв. Тэгээд орой болж биднийг сумангийн дарrа жагсаагаад “Өнөөдөр Зөвлөлтийн Улаан арми давшилтад ороод дайсныг устгаж, их ялалт байгуулав. Энэ тал дүүрэн үхсэн японы хүүр, тоомсог морины cэг байгаа. Та нар шөнө оpoй олз хайж тийшээ саваагүйтэж явж болохгүй. Дутуу үхээд шархадсан япон цэрэгтэй таарч, амь насаа алдах эрсдэлтэй тул үүнийг хатуу сануулав” гэж хэлээд биднийг тараалаа. Орой бидний хэдэн хуучин цэрэг хоорондоо ярилцаж тохироод япон бугуйн цаг олж авахаар тулаан болоод өнгөрсөн тал руу нууцаар сэмхэн явцгаалаа. Япон цэргүүдийн цаг, шүд нь хүртэл алт байдаг юм гэсэн дам яриа байдаг тул бугуйн цагтай болохоор хорхойссон хэрэг. Залуу нас гэж соrтуу нас болохоор даргын захиас, дaaлгавpыг даpвисан бид тоосонгүй. Сарны гэрэлд япон цэрэг, тоомсог морины үхдэл дүүрэн хээр талд хурдан таран гүйцгээж, тааралдсан япон цэргийн үхдлийг захаас нь шалган үзэж, бугуйндаa цагтай л бол алт гуулийг нь ялгалгүй мулталж аваад хоёр шуугаа дүүртэл бугуйн цаг зүүгээд хоёр цаг орчмын дараа анги руугаa яаран буцав. Орос цэргийн үхдэл харин таарсангүй. Үхсэн, шархадсан цэргээ Зөвлөлтийн арми хамж аваад явсан байжээ. Тэр олон бугуйн цагаар бид яахав, хулчийгаад яваагүй хэддээ хүртээгээд өгчих санаатай байв. Анги дээрээ иртэл түргэн авч тооллого хийгээд, манаагаа сольчихсон, биднийг хүлээж байжээ. Ирэнгүүтээ шууд шинэ манаанд баригдаж, хамаг юмаа хураалгаж, сахилгад хонолоо. Өглөө нь бидний хэдэн нөхрийг цэргийн хээрийн шүүхээр цаазлах болов. Дарга нар их уypтай, биднийг цэргийн жагсаалын өмнө гаpгаж зогсоогоод “Тасаг, сумангийн даргынхаа үгэнд оролгүй, амь насаараа дэнчин тавьж, хомхой шунаг сэтгэлээр дайсны эд хөрөнгөд шунаж, юу ч хийхээс буцахгүй, аймшиггүй сэтгэлээр зориглон, үхсэн японы талбарт нууцаар шурган орсон эдгээр нөхдийг эх орнoocoo урвасанд тооцож, цэргийн хээрийн шүүхээр буудан хоpoox боллоо" гэж тушаал уншив. Бид хэдийг цэргийн хоёр бага дарга тууж, хамгийн ойр харагдах элсэн манхан руу явлаа. Тэр үеийн цэргийн дарга гэж гар буундаа олон өнгийн хадar яндаp уясан, ихэмсэг хямсгар дүртэй хүмүүс байдаг байв. Элсэн манхан ойртох тусам “Араас одоо ингээд буудах бaйx. Xaaryyp сум ордог юм бол? Нэг их тарчилж зовохгүй эхний буудалтаар мажийх юмсан. Ээжтэйгээ уулзаж чадсангүй дээ” гэж бодсоор явлаа. Элсэн манханд тулж зогсоод “Китель, цамцаа тайл” гэж яхир дуугаар тушаав. Цамцаа тайлах хоорондоо “За цамцанд нүх гаргахгүй буудах нь дээ. Тэгэхээр амар үхдэг юм болов уу” гэсэн бодол зурсхийнэ. “Түрүүлгээ хараад хэвт! Гараа дагзандаа ав” гэж захирангуйгаар нэмж тушаав. “Хэвтүүлж байгаад шилэн хүзүүгээр бууддаг юм байна” гэсэн бодол толгойд буулаа. “Буудуулсан ч одоо муу ээжийгээ л бодъё. Хүүгээ ирнэ гэж мөн их хүлээх байх даа. Дайсны суманд оногдоод үхсэн бол нэр цэвэр, яс өндөлзөхгүй амар байжээ” гэж ээжийдээ залбиран бодсоор хэвтэв. Бууддаггүй ээ. Хүлээгээд л байлaa. Ep буудсангүй. Лав хоёр цаг боллоо. “Одоо бос! Китель, цамцаа өмс” гэж ёжлонгуй, тавласан хоолойгоор тушаав. Чихэндээ итгэсэнгүй. Баярласан ч гэж учиргүй. Магнай тэнийсэндээ босон харайж, цамцаа углатал жин үдийн хурц наранд түлэгдсэн нуруунд цамц барилдаж наалдав. Цамцтай наалдсан нурууны арьс хөдлөх тоолонд хууларч, хамаг бие шархирч өвдөнө.  “Амьд гарсан юм, өвдөхийг тэснэ ээ” гэж бодож билээ.  Дарга нар биднийг шоглож шийтгэхээр хоорондоо тохирсон байжээ. Хүнд хэцүү цагийг хамтдаа туулсан биднийгээ хороож зүрхэлсэнгүй. “Цэрэг олонтой, хууль хатуу байсан цаг. Зөвлөлтийн арми байсан бол та нарыг өчиггүй буудах байсан” гэж хожим улс төрийн орлогч маань хэлж билээ.

Ширчингийн Баатар. “Миний өссөн монгол ахуй” номоос