images

“Ханийн тэнгэр”


    “Ханийн тэнгэр” дуу нь СГЗ Д.Дашдондовын олонд түгсэн анхны дуу ажээ. 1987 он бол дуучин Н.Чулуунхүүгийн “Настан буурал эмээ” дуу ид түгж байсан үе.  Д.Дашдондов Гавьяат жүжигчин Н.Чулуунхүүтэй таараад "Сайхан дуу зохиосон байна лээ" хэмээн баяр хүргээд “Шинэ дууны шүлэг хэрэгтэй юу?” гэж асуужээ. Тэгээд надад нэг шүлэг бий гээд дахилтыг нь хэлж өгсөн байна. Тухайн үед Н.Чулуунхүү яаруу ажилтай, хот руу явж байсан учир утсаар бүтэн үгийг нь өгч авалцахаар тохироод салсан  гэдэг. Хэлсэн ёсоор нь түүнээс хэд хоногийн дараа өөрийнхөө бичсэн үгийг явуулахад Н.Чулуунхүүтэй хамт зохиолч Ц.Дашзэвэг, хөгжмийн зохиолч Л.Мөрдорж нар байсан аж. Тэд хамт сонсож үзээд, Л.Мөрдорж их сайхан шүлэг байна гээд хорхойсон байж өгүүлсэн аж. Тэгээд сайхан дуу болох юм гэж бүгд толгой дохиж, хурдан гэгч нь ая хийж авсан байна. Дуу ч санаснаас түргэн бүтэж, 1998 оны үед хөдөө орон нутгаар Н.Чулуунхүүгийн дүү Н.Цэндхүү хэмээх бүсгүй, Цэргийн дуу бүжгийн чуулгын Д.Хишигбаяр нар хамтарч дуулснаар ард түмний хайртай дуу болсон юм. Сүүлд залуу дуучин Д.Бямбаа дуулж Монголын радиогийн алтан санд оруулсан байна.