images

Дарлан Банди (үргэлжлэл)


Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын өндөр настан Б.Дамдинсүрэн гуайн хуучийн үргэлжлэл. Өмнөх нь тавдугаар сарын 2-нд.

     ... Тэгсэн чинь мултарч чадсангүй. Өнөөх лам чинь маргааш нь нэг хүн дагуулж ирээд, надад эмээлтэй морь өгч унуулаад гурвуул Чин вангийн хошуу руу явлаа. Замдаа нэг хоноод өглөө нь нэг даваагаар даваад өвөр рүү нь орж явсан юм. Бодвол Батхүүгийнд ойртож яваа болов уу гэж санагдаж байв. Сүрэг хонь хариулсан хүн явж байна. Түүнийг хараад би өнөө хоёртоо “Би тэр хүнтэй уулзаад Батхүү гуайнхыг асуугаáд ирье” гээд, тэр хоньчин дээр давхиж очив. “Хэний хонь вэ?” гэсэнд “Батхүүгийн хонь” гэнэ. “Гэр нь хаа байгаа юм?” гэсэнд “Энүүхэн хөтлийн өвөрт” гэж байна. “Батхүү өглөө ямар дээлтэй байв? Ямаршуу хүн бэ? Би уулзах гэж яваа юм” гэсэнд “Батхүү гуай хүрэн тэрмэн дээлтэй байгаа. Халзан толгойтой лүглэгэр өвгөн бий” гэж байна. Түүнийг дуулчихаад эргэж ирээд гурвуул хөтөл даваад нэгэн баян айлын гадаа очиж буусанд нэr хүүxэн ноxой хорьж өглөө. Хүрэн тэрмэн дээлтэй xалзaн өвгөн гаднаа зorcoж байгаад бидэнтэй мэндлээд гэртээ орох гэхэд нь би хормойноос нь татав. Hөгөө xoëpыг гэрт оронгуут Батхүүд “Амь аваp” гэж хэлж амжлаа. “Нэр чинь хэн бэ?” гэж байна. “Банди” гэлээ. Тэгээд өөр үг сольж амжилгүй гэрт оров. Бидэнд цай идээ өгч байна. Би бэргэшээд цай амсаад сууж байтал Батхүү хэлж байна: “Хөөe Банди аа. Чи яагаад хүнийрхээд байгаа юм бэ? Юм идэж уyraaч. Ойрдоо үзэгдэхгүй яагаав?” гээд хуучин танил юм шиг ярьж гарлаа. Гэтэл өнөөх Чойдог лам “Би энэ ташуурыг нэг авдар юмныхаа хамт aлдcaн юм. Энэ Банди ташуурыг минь Чин вангийн Батхүүгээс авсан гэх юм. Та тэр Батхүү нь мөн үү? Энэ ташуурыг мэдэх үү?” гээд ташуyрыг үзүүлж байна. “Өө тийм. Ташуурын эзэн олдоо вий” гээд Батхүү гуай ташуурыг орон дээрээ тавьчихлаа. Тэгээд Тийм ээ. Энэ хүү бол манай өмнүүр, хойгуур гүйж явдаг хүн. Ташуурын эзнийг олоод иржээ. Ноднин жил хулгайч нар манай арван морийг адуун дотроос шилж аваад явчихсан юм. Тэгэхдээ хулгайч нар энэ ташуурыг гээж орхисон. Энэ ташуурын эзнийг ол гээд энэ хүүг явуулдаг юм. Одоо эзнийг нь олоод иржээ. Цаадуулыгаа ир гээ” гэсэнд  нэг хүн гараад хэдэн залуу дагуулаад орж ирлээ. Тэгтэл Батхүү гуай “За ташуурын эзэн олдсон шүү. Энэ хоёрыг барьж хүлээд илүү гэрт хийчих” гэлээ. Тэгэнгүүт тэр хэдэн залуу нөгөө хоёрыг барьж авч янгинатал хүлээд илүү гэрт хийчихэв. Тэр хоёр хүлэгтэй хэд хоноод хорь гучин лангийн хахууль өгч гуйж байж арай гэж суллагдан харьсан юм. Тэр лам ташуураа авах нь байтугай арван морины хулгайд сэрдэгдэж арай гэж салсан. Заалдаад дийлэхгүй гэж мэдээд намайг яаж ч чадалгүй орхисон юм. Би ийм муухай сүнсгүй хэрэг үйлдэж явсан хүн дээ” гэж Дарлан Банди гуай ярьсан билээ.

ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн "Аман зохиол судлал" цувралын 1969 оны дугаараас.