Монгол нутгаас олдсон эртний эмээлийн тухай Кэмбрижийн сэтгүүлд нийтлэгджээ
Чихэнд чимэгтэй
2023-12-18
Кэмбрижийн их сургуулиас эрхлэн гаргадаг “Antiquity” сэтгүүлийн энэ сарын 8-ны дугаарт, Монголын нутгаас олдсон эртний эмээлийн тухай судалгааны өгүүлэл хэвлэгджээ. Ховд аймгийн Мянгад сумын нутаг “Урд улаан үнээт” хэмээх уулын хадны оршуулгаас гарсан эмээлийн модыг судлаачид 1600 жилийн настай хэмээн үзэж байна. Монголын Үндэсний музейн Эрдэм шинжилгээний төвийн дарга Ж.Баярсайханаар ахлуулсан олон улсын археологичдын баг, энэхүү дурсгалыг эвдэн сүйтгэсэн гэх мэдээллийн дагуу малтлага судалгаа хийснээр эмээлийн мод болон бусад хэрэглэгдэхүүнийг олсон юм. Эмээлийн модтой хамт суран хөвчтэй нум, сум, саадаг, хоромсог, сэнжтэй модон ваар, эвэр иштэй төмөр хутга, эвэр зуузайтай төмөр амгай зэрэг олдворууд хамт илэрсэн бөгөөд уг олдворууд агуйд тусгайлан зассан тасалгаанд байсныг харьцуулан судлахад НТӨ IV зуунд холбогдоно хэмээн үзсэн байна. Энэ олдвор нь Монгол төдийгүй бүс нутгийн хэмжээнд олдоод буй хамгийн эртний наамал модон эмээл гэгдээд буй юм.
Эх сурвалж: Соёлын яам.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.