images

Г.Мэнд-Ооёогийн “Шилийн богд” романыг англиар орчуулжээ

Ж.Ариунгэрэл

Чихэнд чимэгтэй

2023-09-26


   АНУ-ын Нью-Жэрси мужийн “Rutgers” их сургуулийн профессор Саймон Викэмсмит Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Мэнд-Ооёогийн “Шилийн богд” романыг англи хэл рүү хөрвүүлж дуусгасан талаар зохиолч өнөөдөр Фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдэгдлээ. Профессор Саймон Викэмсмит өмнө нь 2017 онд мөн Г.Мэнд-Ооёо зохиолчийн "Гэгээнтэн" романыг англи хэлнээ хөрвүүлсэн билээ. Говийн V ноён хутагт Данзанравжаагийн амьдралыг өгүүлж, Шамбал хэмээх нууцын орныг төрөлх Говь нутагтаа нээсэн билиг оюуных нь нууцыг нээхийг оролдсон энэ романаа зохиолч 2012 онд хэвлүүлсэн юм. Лондоны их сургуулийн “King's College”, АНУ-ын Сиэтлийн их сургуулийг дүүргэсэн С.Викэмсмит нь Монголын соёл, уран зохиол, Төвөдийн буддизмыг дагнан судалдаг. Тэрбээр “Монголын улс төр, уран зохиол: 1921-1948” нэг сэдэвт бүтээлээ 2020 онд хэвлүүлсэн бөгөөд сүүлийн хорь шахам жилд Монголын эрт эдүгээгийн зохиолч, яруу найрагчдын олон арван бүтээлийг тэр дундаа Данзанравжаагийн бүтээлүүдийг англи хэлээр орчуулсан юм. Энэ хөдөлмөрийг нь үнэлэн 2017 онд тухайн үеийн ерөнхийлөгч Ц.Элбэгдорж түүнийг "Алтан гадас" одонгоор шагнасан билээ. 

Гэрэл зургийн эх сурвалж: Гомбожавын Мэнд-Ооёо Фэйсбүүк хуудас. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.