images

Япон доктор соёлын өвийг сэргээн засварлах талаар сургалт явуулав

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-06-12


    Соёлын өвийн хадгалалт хамгаалалт технологийн талаар Япон, Монголын судлаачид хамтарсан сургалт зохион байгууллаа. Тухайлбал, Соёлын өвийн үндэсний төвийн Хадгалалт хамгаалалт технологи судалгааны газрын дарга М.Оюунтулга “Соёлын биет өвийн хадгалалт, хамгаалалтын шинжлэх ухаан дахь Япон улсын оролцоо”, Японы Тохокү мужийн Урлаг дизайны их сургуулийн доктор Ито Кожи “Трехалос сахарын уусмалаар бэхжүүлэх механизм”, "Хархорум" музейн менежер Б.Дэжидмаа “Уусмалын бэхжүүлэлт хийх лабораторийн бүрдэл” сэдвээр тус тус онол, практик хосолсон сургалтыг "Хархорум" музейд хийсэн байна. Сургалтад Соёлын өвийн үндэсний төв, Монголын үндэсний музей, "Чингис хаан" үндэсний музей, МУИС-ийн "Улаанбаатар" сургууль, Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей, "Хархорум" музей, "Эрдэнэзуу" музейн ажилтнууд болон оюутнууд оролцжээ. Дашрамд дурдахад, Монгол-Германы хамтарсан археологийн малтлага судалгаагаар Уйгарын нийслэл Хар балгас хотын ордны төв хэсгээс илрүүлсэн гүний худгаас гарсан мод, лакан эдлэлийн хадгалалт хамгаалалт, бэхжүүлэлтийн ажил бүрэн дуусчээ. Энэхүү ажлыг 2018 оноос Соёлын өвийн үндэсний төв болон "Хархорум" музей, Нара их сургууль, Германы археологийн хүрээлэн, Осака хотын Соёлын өвийн хадгалалт хамгаалалтын хүрээлэнтэй хамтран таван жилийн хугацаанд хэрэгжүүлсэн бөгөөд археологийн малтлагаас илэрсэн усны агууламж өндөртэй мод, лакан эдлэлийг бэхжүүлэх трехалос сахарын уусмалын бэхжүүлэлтийн арга зүйг технологийн дагуу  Монголд нутагшуулсан байна.

 

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.