images

Шинжаанд 51 сая жуулчин очжээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-05-25


     Шинжаан-Уйгурын өөртөө засах оронд энэ оны эхний дөрвөн сард 51.2 сая жуулчин ирж, өнгөрсөн оны мөн үеэс жуулчдын тоо 29.6 хувиар нэмэгджээ. Ингэснээр аялал жуулчлалын орлого нь жилийн өмнөхөөс 60.6 хувиар нэмэгдэж, 42.64 тэрбум юань буюу 5.45 тэрбум долларт хүрсэн байна. Тухайлбал, энэ сарын эхээр болсон Майн баярын эхний хоёр хоногт гэхэд 2.33 сая жуулчин хүлээн авч, 1.89 тэрбум юанийн орлого олжээ. Энэ бүхэнд Хятад улс цар тахлын хатуу бодлогоо сулруулж, аялал жуулчлалыг дэмжих бодлого баримтлан хэдэн зуун аяллын хөтөлбөр, үйл ажиллагаа зохион байгуулсан нь чухал нөлөө үзүүлсэн юм. Мөн Шинжаанд 5-10 сар аялал жуулчалын оргил үе байдаг тул цаашид жуулчдын тоо улам бүр нэмэгдэнэ хэмээн тооцоолж байгаа аж.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.