Африк тивд төмөр замын сүлжээ хэрхэн хөгжсөн бэ?
Анд нөхдийн мэдээ
2025-05-26
XVIII зууны аж үйлдвэрийн хувьсгалд төмөр зам гол үүрэг гүйцэтгэсэн гэдэг. Уурын төмөр зам бий болсон нь хүн болон ачааг морин тэрэгнээс хамаагүй хурдан зөөвөрлөх боломжтой болсон хэрэг. Хожим нь технологийн дэвшлийн үр дүнд цахилгаан галт тэрэг, газар доорх метро бий болсон нь олон оронд тээврийн гол хэрэгсэл болж, эдийн засгийн хөгжлийг дэмжсэн юм. Гэвч ядуу буурай орнууд олонтой Африкт тивд төмөр замын дэд бүтэц хангалтгүй хэвээр байна. Африкийн санхүүгийн корпорацийн (AFC) тайланд дурдсанаар тус тив дэх төмөр замын сүлжээний нийт урт нь ойролцоогоор 87,000 км юм. Энэ нь тус бүс нутагт төмөр замын сүлжээний нягтрал бага байгааг дэлхийн хамгийн олон хүн амтай Энэтхэгтэй харьцуулахад мэдэгдэнэ. Энэтхэгийн нутаг дэвсгэр нь Африкийн газар нутгийн дөнгөж 11 хувийг эзэлдэг ч төмөр замын сүлжээ нь 68,000 км урт байна. AFC-ийн мэдээлснээр Ливи, Нигер, Чад, Сомали зэрэг Африкийн 13 орон төмөр замгүй байна. Гэсэн хэдий ч Египет, Алжир, Өмнөд Африк зэрэг зарим оронд төмөр зам харьцангуй хөгжжээ. Тэр дундаа тивийн зүүн хойд хэсэгт орших исламын шашинтай Египет улс бол метрогоор зорчих боломжтой Африкийн цөөхөн орны нэг юм. 1987 онд Африкийн анхны хотын метро Египетийн нийслэл Каир хотод нээгджээ. Каирын метроны систем одоогоор 100 гаруй км урттай гурван шугамаас бүрдэж байна. Мөн 2011 оны арваннэгдүгээр сард Алжирын нийслэл Алжир хотод метро ажиллаж эхэлсэн. Тус хотын метроны барилгын ажил 1982 онд эхэлсэн ч иргэний дайны улмаас олон жил саатаж, 28 жилийн дараа ашиглалтад орсон байна.
Марокко улс нь 2018 онд өндөр хурдны галт тэрэг нэвтрүүлсэн Африкийн анхны улс болов. Тус улсын Гибралтарын хоолой дахь Танжер боомтоос нийслэл Рабат болон Касабланкагийн эдийн засгийн төв хүртэл 320 км/цагийн хурдтай явдаг болсон байна. Мөн Этиоп улсын нийслэл Аддис-Абеба хотод замын түгжрэлийг бууруулах зорилгоор 2015 онд ашиглалтад орсон хөнгөн төмөр зам бий. Энэ нь Африкийн Сахарын цөлөөс өмнөх хотод байгуулагдсан анхны орчин үеийн хөнгөн төмөр замын систем юм. Төв Африкт Хятадын дэмжлэгтэй анхны транс Сибирийн төмөр зам 2019 онд ашиглалтад оржээ. Танзанийн Дар-эс-Салам хотыг Атлантын далайн эрэг дээрх Анголын Лобитотой холбодог уг төмөр замын нийт урт нь 4000 гаруй км. Мөн АНУ Европын орнуудтай хамтран Лобито хотыг Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс болон Замби улстай төмөр замаар холбох “Лобито коридор” төсөлд хөрөнгө оруулалт хийж байна. Өнгөрсөн онд зарласан уг төсөл нь 1300 км төмөр замыг шинээр барих юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.