images

“Шөнийн бороо”


   “Шөнийн бороо” дууны агуулгыг тун нарийн тооцож бичсэн гэдэг. Цаг хугацааны явцад энэ нь ардын дуу шиг болсон бөгөөд  ард түмэн хэлж чадахгүй үгээ бороогоор илэрхийлэн шүлэглэсэн гэж ч хэлж болохоор. “Шөнийн бороо” дуу нь 1950-иад оны сүүлчээр гарсан бөгөөд энэхүү дууны үгийг бичсэн Монгол улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Намдаг тухайн үеийн залуусын хайр дурлал, зүрх сэтгэлийг илэрхийлэн бичжээ. Тухайн үеийн төр засгаас “Шөнийн бороо” дууны сүүлийн бадгийг хориглон хасаж байж. Хамгийн анх энэ дууг дуучин Г. Зориг дуулж олон түмэнд хүргэсэн. Дараа нь Төрийн соёрхолт Д. Сосорбарам дуулсан. Ийнхүү 60 жилийн өмнө залуусын хайр сэтгэлийг хөглөж байсан “Шөнийн бороо” дууг дуучин Г.Дэлгэрцогт дахин шинэчлэн дуулсан байна. Мэргэжлийн судлаач, шүүмжлэгчид дуучин Г.Дэлгэрцогтыг  сайн дуулсан гэдэг аж. Борооны тухай өгүүлэх дуу юм шиг мөртлөө хүний амьдралын хамгийн нандин эрхэм зүйлийг энгийнээр илэрхийлж байгаа нь энэхүү дууны гоо зүй гэнэ.