images

"Someone like you"


    "Someone like you" дууг Дэн Уилсон, Адель нар хамтран бүтээжээ. Энэ дуу хэрхэн бүтсэн талаар Дэн Уилсон 2020 онд нэгэн хэвлэлд ярихдаа “Адель бид анх хоёр жил хагасын өмнө Холливүүдийн “Harmony” студид болсон уулзалтан дээр танилцсан юм. Тухайн үед студийн захирал Рик Рубин хүмүүсийн дунд бид хоёрыг дуудаж, хамтран ажиллахыг санал болгосон. Рикийн үзэл бодол миний ертөнцөд маш их нөлөөтэй байдаг л даа. Тэр студи ч жижигхэн мөртлөө өндөр таазтай, маш сайхан төгөлдөр хууртай. Би тэр төгөлдөр хуурт их дуртай, аль болох ойр ойрхон очдог. Адель бид хоёр тэнд "Someone Like You" дээр хоёр өдөр ажилласан. Хоёр дахь өдрийн төгсгөлд бид цомгийнхоо бичлэгийг хийж дуусгасан байлаа. Тэр Малибу хотод Рик болон бусад уран бүтээлд оролцож хамтрах уулзалт байсан болохоор тэр хоцролгүй ирсэн. Тиймээс бид үдээс хойш дуусгаад тэр дууг тэдэнд авчирсан” гэжээ. Мөн түүний хэлснээр Адель уулзалтанд ирэхдээ шүлгийн эхний мөрүүдийг аль хэдийнэ зохиочихсон,  басхүү нэг нөөц аятай ирсэн нь энэ дууг бүтээх ажил амархан  мэт санагдаж байжээ. Түүнчлэн Адель Дэн Уилсонд өмнөх найз залуугийнхаа тухай хэлээд, шархалсан сэтгэлээ дуу болгохыг хүсэж байгаагаа өгүүлсэн байна. Ингэснээр тэд гурван удаа шүлгээ бичиж, үгээ бэлэн болгоход хоёр өдөр зарцуулжээ.