images

"Цэцгэн зүйрлэл"


     Яруу найрагч З.Түмэнжаргал агсан багшийн техникумыг 18 настай төгсөөд нэгдүгээр арван жилд бага ангийн багшаар ажиллаж байжээ. Тэр үед "Цэнхэр залаа" цаг уурын мэдээний ард явдаг ая түүнд сайхан санагдахаар нь “Цэцгэн заяа” гэдэг шүлэг хийгээд хөгжмийн зохиолч С.Баатарсүхэд өгчээ. Энэ тухай хөгжмийн зохиолч 1969 оны сүүлч 1970 оны эхээр арван хэдэн настай хүү над дээр шүлэг бариад ирсэн гэж дурссан байна. Тэр үед ч энэ аян дээр олон хүн янз бүрийн шүлэг бичиж авчирдаг байж. Гэвч Т.Чимэддорж багш нь энэ дуу болохгүй ая хэвээрээ байх ёстой гэсэн тул дууны хөгжим болгоогүй гэнэ. Тэгээд З.Түмэнжаргалд "Энэ аяар дуулахгүй" гэсэн хариу өгөөд "Чамд өөр ая хийж өгье" гээд буцаажээ. Харин өөр ая хийнэ гээд шүлгийг нь аваад үлдэхээр нь яруу найрагч “За, энэ ч бүтэхгүй боллоо доо” гэж бодоод урам муутай буцсан гэдэг. Гэтэл хэдхэн хоногийн дараа шинэ ая хийчихсэн, түүнийг нь дуучин Галхүү дуулж, нэрийг нь “Цэцгэн зүйрлэл” болгочихсон байжээ. Тэр ая нь ч яруу найрагчид "Цэнхэр залаа" аянаас хамаагүй сайхан сонсогдсон байна.