images

Суварга


     Суварга хэмээх үг нь самгарди хэлэнд “ступа”, төвөд хэлэнд “чоддин”, монгол хэлээр “сайны дээд орон” гэх утгатай ажээ. Энэтхэгээс үүсэл гаралтай гэлцдэг бөгөөд шашин номын үйл хэрэгт хувь нэмрээ оруулсан мэргэдийн дурсгалыг мөнхөлж бүтээх зорилгоор хийдэг байсан гэдэг.  Тэр  дундаас хамгийн нэр хүндтэй нь Бурхан багшийн Өлзийт найман суварга юм. Мөн гол төлөв Буддын шашны дурсгалын хөшөө, эсвэл ариун шүтээнийг агуулах, дош хэлбэрийн байгууламжийг хэлнэ. Монголд бол дөрвөлжин, дугуй, хагас дугуй, гурвалжин, соёмбо зэргийг давхарлан үелүүлж босгосон сүм хийдийн тахил мөргөлийн шүтээн. Суваргыг бүтээх хэмжээний зөв харьцаа, шүншигт хийх эд зүйлсийн хэмжээ, өнгө будаг чимэглэх ёс, хэлбэр дүрс зэрэг дотоод оршуулгыг “шүншиг” гэх агаад түүнийг амилуулан аравнайлснаар авралын амьд хүчийг цогцлуулсан дээд шүтээн болдог аж.