images

Энэтхэг сурвалжууд дахь Чингис хааны угсааныхны миниатюр зураг


     Монголын Энэтхэг судлалын төвийн тэргүүн, Онц бөгөөд бүрэн эрхт элчин, доктор, профессор О.Нямдаваа Энэтхэг улсад Элчин сайдаар ажиллаж байх үедээ Чингис хааны үеийн миниатюр зургууд цуглуулжээ. Уг цуглуулга нь эх сурвалжууд дээрх хамгийн бодитой зургуудыг нэгтгэсэн анхны тохиолдол юм. Үүнийг доктор, профессор О.Нямдаваа өнгөрсөн сарын 21-нд нээсэн “Алтан цуглуулбар-999” номын үзэсгэлэнд дэлгэсэн билээ. Миниатюр зураг нь тухайн үеийн хаад ноёд, хатдын хөргийг зурдаг зураачийн уран бүтээл ажээ.