images

Камала Харрис


   АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ардчилсан намаас нэр дэвшиж байгаа Камала Харрис тус улсын анхны хар арьст эмэгтэй ерөнхийлөгч болж магадгүй байгаа билээ. Түүний ээж энэтхэг, аав нь ямайк хүн бөгөөд саяхан домогт дуучин Майкл Жэксоны дүү, поп од Жанет Жэксон The Guardian” сонинд өгсөн ярилцлагадаа “Тэр бол хар арьстан биш, энэтхэг гаралтай хүн" гэж ярьсан нь шуугиан дэгдээсэн билээ. Тэгвэл К.Харрисын нэрний камала нь энэтхэгээр бадамлянхуа цэцэг гэсэн үг бөгөөд тус улсын соёлын чухал бэлгэ тэмдэг ажээ. Мөн тэрбээр дуудлага нь камала бус “комма-ла” буюу таслал тэмдгийн англи дуудлагатай төстэй болохыг онцлон хэлж байсан юм. Түүний ээж Шяамала Гопалан Харрис нь 1950-иад оны сүүлчээр Өмнөд Энэтхэгээс АНУ-д цагаачилж даавар, шим тэжээл судлаач болжээ. Харин аав Дональд Харрис нь Калифорнийн их сургуульд эдийн засагч мэргэжил эзэмшсэн бөгөөд өдгөө Стэнфордын их сургуулийн профессор билээ. Аав, ээжийнхээ сурч төгссөн сургуульд эрх зүйч мэргэжил эзэмшсэн К.Харрис 2014 онд 40 гарсан хойноо гэрлэсэн ч нөхрийнхөө Эмхоф овгийг аваагүй юм. Улмаар тэр АНУ-ын түүхэн дэх анхны эр нөхрөөсөө өөр овогтой дэд ерөнхийлөгч болсон байна. Мөн гэрлэсэн америк бүсгүйчүүдийн 80 хувь нь нөхрийнхөө овгийг авдаг гэсэн статистик өөрчлөгдөхөд түүний нөлөө их байгаа аж.

Гэрэл зургийг "Rueters" агентлагаас авч ашиглав.