images

Банзрагч


   Энэ нэр Монголын хамгийн түгээмэл нэр мэт чихэнд хоногшжээ. Дуучин Банзрагч, эрдэмтэн Банзрагч гээд бидний мэдэх алдартнуудаас эхлээд хөршийн, найзын, хамаатны ах дүүгийн дунд ийм нэртэй хүн байх нь олон. Гэвч манай улсад Банзрагч нэртэй 2174 хүн амьдардаг юм байна. Угтаа энэ нэр санскрит хэлний “Банза” буюу тав хэмээх утгатай ажээ. Мөн эртний Энэтхэгийн амьтны тухай ёгт үлгэрийн "Панча тантра" номтой нэр нэгтэй боловч өөр дуудлагатай юм байна. Харин "Рагч" гэдэг нь "Рагчаа" гэдэг үгийн товчлол "Сахиус" гэсэн утгатай бөгөөд нийлүүлж бичвэл "Таван сахиус" хэмээх утгыг илэрхийлдэг байна. Түүнчлэн Банзрагч хэмээх "Таван сахьяа" нэртэй бурханы шашны судар байдаг ба монгол айл бүрийн хойморт залагдсаар иржээ. Дотроо тус бүр таван бүлэгтэй,  хилэнцийг арилгах, хүн малын өвчнийг анагаах, амь насыг авран хамгаалах тарнийн хүч чадалтай хөлгөн судар учраас хүүхэд, малд тустай юм байна. 

"Монгол хүний нэрийн толь" номоос.