images

“Хан хуурын сүлд аялгуу”


   “Хан хуурын сүлд аялгуу” бол хөгжмийн зохиолч Б.Шарав, Ц.Чинзориг нарын хамтын бүтээл билээ. 1990-ээд онд Төрийн ордонд морин хуур залахад зориулсан сүлд дууны уралдаан болоход хоёр хөгжмийн зохиолч тус тусын бүтээлтэй оролцжээ. Тэгтэл тэмцээний шүүгчээр ажиллаж байсан хөгжмийн зохиолч Л.Мөрдорж дүнг зарлахдаа “Энэ Ц.Чинзоригийн хөгжмийг Б.Шаравын хурдан аятай нийлүүлчихвэл болоод явчихна. Ц.Чинзоригийн зохиолын эхний хэсэг, Б.Шаравын бүтээлийн төгсгөл хэсэг хоёрыг нийлүүлчихье” гэснээр аялгууг нэгтгэсэн байна. Ингээд хоёр хөгжмийн зохиолчийн нэртэй “Хан хуурын сүлд аялгуу” бүтэж, одоо ч Цагаан сар, наадмаар тоглогдох болсон байна. Хоёр хөгжмийн зохиолч ОХУ-д Хөгжмийн дээд сургуульд суралцан дотуур байранд хамт амьдарсан цагаас ойр дотно нөхөрлөх болжээ. Хөгжмийн зохиолч Б.Шарав нөхрийнхөө тухай Би мэргэжил нэгтний хувьд Чинзоригийг “Ная, ерээд оны нийтийн дууны уянгын оргил байсан” гэж нэг л үгээр тодорхойлж чадна. Ардын хөгжмийн эх суурь дээр тулгуурласан дан хөгжмийн бүтээлүүд нь ч Монголын хөгжмийн урлагт том байр суурь эзэлнэ” гэж байв.